본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Кангнынгийн аялал

Аялалдаа бэлтгэнэ үү

Кангнынгийн аялал 페이지 배경 사진

Кангнынгийн талаар

  • Байршил
    Солонгосын хойгийн дунд буюу төв хэсэг болох Тэбэгийн нурууны зүүн дунд хэсэгт оршино.
  • Хүн ам
    213,846 хүн амтай (Хүн амын нягтрал: 208 хүн / км²)
  • Талбайн хэмжээ
    Нийт 1,040 км²
  • Бэлэг тэмдэг
    бар, хун, нарс, хүмээс цэцэг
강릉시 위치를 표시해 둔 지도
강릉시 전경 사진

Кангнынгийн байгаль орчин

강릉분위기 탐색 사진1
  • 강릉분위기 탐색 사진2
  • 강릉분위기 탐색 사진3

Ой болон далайг кофетой хамт мэдрэгсэд

Байгаль болон хот нь зааггүй. Кангнынгийн өдөр болон шөнө, түүнчлэн үүр нь байгалийн хэмнэлээр солигддог. Хүмүүс нь нарсны үнэрт ойн замаар алхаж, анир чимээгүйд бодол санаагаа цэгцлэнэ. Өдөр нь хөх тэнгист уусан, шөнө болоод үүр цайх үед тэнгэрийн хаяаруу нар шингэх, тэнгэрийн хаяанаас нар мандахыг ширтэн харна. Кангнынгийн хүмүүс кофе уунгаа тэрхүү тод өнгөний мэдрэмжээс таашаал авч чаддаг. Байгаль болон кофе. Романтик болон чөлөөтэй байдлын хослол нь энгийн амьдрал болсон газар бол Кангнынг юм.

Кангнынгийн сэтгэл татах увьдас

강릉의 매력 탐색 사진1
  • 강릉의 매력 탐색 사진2
  • 강릉의 매력 탐색 사진3

Уран зохиолчдын өлгий нутаг, урлагийнхний цуглардаг газар Кангнынг

Сэрүү татсан цэнгэг уст далай болон ногоон ойгоор бүрхэгдсэн уул бүхий сүрлэг сайхан байгальд хангыл үсгээр бичигдсэн анхны роман ‘Хунггилдуны түүх’ мэндэлж алдарт бичгийн хүмүүн Шинсаимданы түүх эхэлсэн. Хунггилдуныг зохиосон Хо Кюн, Жусоны алдарт яруу найрагч Хо Нан Сол Воны өлгий Кангнынг. Утга зохиол урлагийн гарамгай авъяастан бүсгүйчүүдийн өлгий Кангнынг. 1920~30 оны сэхээтнүүдийн цугларалт, өргөн уудам байгаль, кофе нь тасралгүйгээр онгод бэлгэлсэн нутаг. Одоо БНСУ-ын кофены гол цөм нь болон хөгжиж буй Кангнынг. Кангнынгийн өвөрмөц нам гүм орчин нь уран бүтээлчдийн онгодыг хөглөж байна.

Кангнынгийн хоол хүнс

강릉의 음식 탐색 사진1
  • 강릉의 음식 탐색 사진2
  • 강릉의 음식 탐색 사진3

Унаган байгалиараа байгаа нутгийн хоол хүнс

Кангнынгийн газар зүйн байршлын онцлогоос хамаарч далайн гаралтай хоол хүнс болон төмс, хүнсний ногоо зэрэг орон нутгийн түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнсний зүйлс нь хоол хүнсний дийлэнх хувийг эзэлдэг. Цэлмэг тэнгэр, цэвэр тунгалаг уур амьсгал, сэрүүхэн өндөрлөг газар, цэнхэр тэнгисийн нөлөөт шинэхэн хүнсний бүтээгдэхүүн нь хоол хүнсний өвөрмөц амтыг сэргээнэ. Кангнынгд дүпүгээр хийсэн өвөрмөц хоол хүнс элбэг байдаг. Шошыг тээрмийн чулуугаар нунтаглан маалинган даавуугаар шүүж том тогоонд чанаж хийдэг чудүпү, усыг бүрэн шүүсэн мудүпү нь Кангнынгийн өвөрмөц хоол болно. Энэхүү өвөрмөц аргаар гарган авсан дүпүгээр хийсэн олон янзын хоол байх ба эрүүл мэндэд тустай, амттай, идэхэд зөөлөн байдаг.

Кангнынгийн онцлог үйл явдлууд

강릉의 이벤트 탐색 사진1
  • 강릉의 이벤트 탐색 사진2
  • 강릉의 이벤트 탐색 사진3

Гайхамшигтай үзэсгэлэнт байгаль, түүний дунд буй болсон соёл болон баяр ёслол

Кангнынгийн байгаль нь бэлэглэгдсэн зүйл билээ. Тэрхүү бэлгийн талаархи итгэл болон талархал нь соёл, баяр ёслолоор дамжин үргэлжилсээр иржээ. Жил бүрийн 1 сарын 1-нд Солонгосчууд далайн чандаас урган мандах нарыг үзэхээр Кангнынг хотыг зорин ирдэг. Тэнгэр болон далайн заагаас мандах наранд ирж буй жилийнхээ хүсэл мөрөөдлөө хэлдэг. Байгалийн үзэсгэлэнт газруудад ард түмний сүсэг бишрэл, тухайн орон нутгийн өвөрмөц ёс заншил соёл гарцаагүй тод илэрч байдаг. Кангнынгд мянган жилийн түүхтэй Тану баяр ёслолыг хийдэг. Тану баярын үед уул усны эзэд болон хүмүүний уулзалт болох тахилга өргөх зан үйл, тухайн нутгийн ард түмний өвөрмөц сүсэг бишрэлийн онцлог хадгалагдан үлдэж эртний Солонгосын түүхийг баримжаалж болохоор байдаг. Кангнынгийн орчин үеийн баяр ёслол гэвэл сакура цэцгийн баяр, кофений баярын үйл ажиллагааг үзэж сонирхож болно.

Кангнынгийн онцлог