본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Кангнынгийн аялал

Аялалдаа бэлтгэнэ үү

Кангнынгийн аялал 페이지 배경 사진

01 Бухёнса буддын сүм

Бухёнса буддын сүм нь Жиндог хатан хаан хаанчлалынхаа 4 дэх жилд (650он) байгуулсан анхны сүм байсан бөгөөд сүүлд нь Нангвон ламтан дахин барьж Жижангсонвон хэмээн нэрийг нь өөрчилсөн байна. Нангвон ламтны чандарт суврага болох ужин чулуун суврага (191тоот эрдэнэс) болон Нангвон ламтны суврага хөшөө(192тоот эрдэнэс) байдаг.

#Буддын сүм #Нангвон ламтан #191,192 тоот эрдэнэс
  • Address 396, Bohyeon-gil, Seongsan-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-648-9431
보현사 사진1

02 Декуаллёнг хуучны зам

Солонгосын хойгийн сээр нуруу болох Бегдүдеган нурууны төвд байрлах Декуаллёнг нь эртнээс эхлээд Кангнынг бүс нутгийн Пёнгчанг, Вонжү, Сөүл хүртэл үргэлжилсэн чухал ач холбогдол бүхий замын босго нь байсан юм. Юлгүг Ийгээс эхлээд дээр үеийн эрдэмтэд баадантай ачаагаа үүрээд даваж явсан, худалдаачид баадангаа бариад ирж очиж явсан Декуаллёнг хуучны замын байгалийн үзэмж нь цаг хугацаа өнгөрсөн ч цэвэр сайхнаараа анхны тэр л хэвээрээ үлдэж ууланд аялагчдийг өөрийн эрхгүй татсаар байна.

#Солонгос хойгийн төв #Юлгүг Ий #ерэн есөн нугачаа
  • Address Eoheul-ri, Seongsan-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-660-3830~2
대관령 옛길 사진1
  • 대관령 옛길 사진2
  • 대관령 옛길 사진3

03 Декуаллёнг музей

Декуаллёнг музейд Кангнынг хотод хандив өргөсөн Хунг Күи Сүг багшийн насан туршдаа цуглуулсан балар эртний үеэс өнөө үеийг хүртлэх түүхийн дурсгалт 2000 гаруй үндэсний эд зүйлсийг үзэсгэлэн болгон ангилан тависан байдаг.

#Үндэсний уламжлалт эд зүйлс #түүхэн дурсгалт эдлэл
대관령 박물관 사진1

04 Декуаллёнг байгаль ойн дундах амралтын газар

Өтгөн шигүү нарсан ой ба уулын горхи, хадтай хослон Декуаллёнг уулын бэлд 1988 онд улсын хэмжээнд хамгийн анх байгуулагдсан байгаль ойн дундах амралтын газар юм. Амралт зугаалгын ойд 50 - 200 жилийн настай тэвэрт багтамгүй бүдүүн нарс бүхий нарсан ойн дотор ихэнх нарс нь 1922-1926 онуудад нарсны үрээр хиймлээр ургуулсан тул эрдэм шинжилгээний ач холбогдол өндөртэй байдаг. Түүнчлэн ой судлаж ажиглах, зэрлэг цэцэгсийн цэцэрлэг зэрэг үзмэр, ойг биеээрээ үзэж судлах дадлагын газар зэрэг янз бүрийн сонирхол татахуйц газруудтай болно.

#Ойг биеээрээ үзэж судлах дадлагын газар #ой дунд байрлах амралтын газар #цэвэр агаар
대관령자연휴양림 사진1

05 Кангнынг кофены музей

Кофег хуурах ба нунтаглах, эспрессо машин зэрэг дэлхийн хэмжээнд ховор олон төрлийн кофены холбогдолтой эд зүйлс тавигдсан байдаг. Түүнчлэн улсдаа хамгийн анх худалдааны зориулалттай кофег гарган авч буй ‘Coffee Cupper Coffee Farm' кофены аж ахуйг тойрон үзэж кофены түүхийг бодитоор харж сонирхох боломжтой юм. Музей нь кофены төрөл бүрийн дадлагыг биеэр хийж үзэх боломжоор хангаж байна.

#Кофены түүх #кофены амталгааны мэргэжилтэн кофены аж ахуй #кофег турших судлах
강릉커피박물관 사진1

06 Анбандэги тосгон

Далайн түвшнээс дээш 1100 метрийн өндөр ууланд тариан талбайг бий болгон амьдардаг тариачид ирж уур амьсгал голдоггүй хүнсний ногоо үр тариаг суулган амьдарч тосгон байгуулсанаар энэхүү тосгоны суурь тавигдсан бөгөөд 1995 оноос эхлэн улсын хэмжээнд хамгийн өндөрлөг газрын хүнсний ногооны үйлдвэрлэл бий болжээ. Ногоон тал болон уулын оройдох цахилгааны үүсгүүр салхин сэнснүүдийн хослол нь орчныг илүү үзэсгэлэнтэй харагдахаар болгосон байна.

#Байгалийн орчин #өндөр уулын бүс #хүнсний ногооны үйлдвэрлэл
안반데기 마을 사진1

07 Нучү уул мужонг суврагат зам

Сөүлөөс Кангнынгд гэр бүл болон ирж дөрвөн хүүхдийн эх болсон Ча Уг Сүн эмээ нь золгүй ослын улмаас 2 хүүхдээ алджээ. Цөхрөлд автан суутал нэгэн өдөр зүүдэнд нь уулын эзэн савдаг ирж уулын горхинд 3000 чулуун суврага босговол танай гэр бүлд амар амгалан ирнэ гэж хэлжээ. 2011 онд Ча Уг Сүн эмээ 3000 чулуун суврага босгосон байна. Тэр цагаас хойш энэ газарт чин сэтгэлээсээ хүслээ айлтгавал хүсэл нь биелдэг гэх болсон байна.

#Чулуун суврага #хүсэл #3000 чулуу
  • Address 1687-1, Daegi-ri, Wangsan-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-5420
노추산 모정탑길 사진1