본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Кангнынгийн аялал

Аялалдаа бэлтгэнэ үү

Кангнынгийн аялал 페이지 배경 사진

01 Нучү уул мужонг суврагат зам

Сөүлөөс Кангнынгд гэр бүл болон ирж дөрвөн хүүхдийн эх болсон Ча Уг Сүн эмээ нь золгүй ослын улмаас 2 хүүхдээ алджээ. Цөхрөлд автан суутал нэгэн өдөр зүүдэнд нь уулын эзэн савдаг ирж уулын горхинд 3000 чулуун суврага босговол танай гэр бүлд амар амгалан ирнэ гэж хэлжээ. 2011 онд Ча Уг Сүн эмээ 3000 чулуун суврага босгосон байна. Тэр цагаас хойш энэ газарт чин сэтгэлээсээ хүслээ айлтгавал хүсэл нь биелдэг гэх болсон байна.

#Чулуун суврага #хүсэл #3000 чулуу
  • Address 1687-1, Daegi-ri, Wangsan-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-5420
노추산 모정탑길 사진1

02 Кангнынг кофены музей

Кофег хуурах ба нунтаглах, эспрессо машин зэрэг дэлхийн хэмжээнд ховор олон төрлийн кофены холбогдолтой эд зүйлс тавигдсан байдаг. Түүнчлэн улсдаа хамгийн анх худалдааны зориулалттай кофег гарган авч буй ‘Coffee Cupper Coffee Farm' кофены аж ахуйг тойрон үзэж кофены түүхийг бодитоор харж сонирхох боломжтой юм. Музей нь кофены төрөл бүрийн дадлагыг биеэр хийж үзэх боломжоор хангаж байна.

#Кофены түүх #кофены амталгааны мэргэжилтэн кофены аж ахуй #кофег турших судлах
강릉커피박물관 사진1

03 Эгшигт хайрцаг · Эдисоны киноны музей

Дэлхийн хамгийн том эгшигт хайрцагны музей бөгөөд Эдисоны анхны эгшигт хайрцгийг оролцуулаад 4500 гаруй ширхэг цуглуулга, үзмэртэй ба эгшигт хайрцагны үйлдвэрлэлийн хөгжлийн түүхийг судлах сургалтын үнэ цэнэтэй газар юм.

#Томас Эдисон #эгшигт хайрцаг
  • Address 393, Gyeongpo-ro, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-655-1130~2
  • Цахим хуудасруу http://www.edisonmuseum.kr/
참소리축음기 · 에디슨영화박물관 사진1

04 Кёнгпу далайн хөвөөн наран шарлагын газар

Цагаан давалгаа бүхий өргөн элсэрхэг далайн хөвөө. Kуандунгийн 8-н үзэсгэлэнт газрын төлөөлөгч дурсгалт газар болох Кёнгпудэ байрлах ба далайн эргээр нарс модон ой эвхдэг салхины хаалт мэт тойрон хүрээлж дулаахан мэдрэмж төрүүлэх бөгөөд усны гүн, цагаан элсэн эрэг, усны температур зэрэг нь хамгийн тохиромжтой зүүн далайд орших хамгийн сайхан далайн хөвөөн наран шарлагын газар болно.

#Далай #Kуандунгийн 8-н үзэсгэлэнт газар #нарс
  • Address San 1-9, Anhyeon-dong, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-4531
경포해변 사진1
  • 경포해변 사진2
  • 경포해변 사진3