본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Замын хөдөлгөөний мэдээлэл

Аялалдаа бэлтгэнэ үү

Замын хөдөлгөөний мэдээлэл 페이지 배경 사진

Кангынгруу явах тээврийн үйлчилгээний төрөл

Нисэх онгоцны буудлын автобус

Инчон юмуу Кимпу олон улсын нисэх онгоцны буудлаас Кангнынгруу нисэх онгоцны буудлын автобусаар үйлчлүүлвэл тав тухтай байх болно.

Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас суух автобусны зогсоол нь 1 давхар 9C зогсоол болно. Эхний автобус нь өглөөний 07:30 ба сүүлийн автобус нь оройн 19:30 бөгөөд өдөрт 8 удаа явна. Зарцуулагдах хугацаа нь 210 минут бөгөөд төлбөр нь 30,000 вон болно.

Дэлгэрэнгүй мэдээлийг авахыг хүсвэл вебсайтруу (▸Инчон олон улсын нисэх онгоцны буудал : http://www.airport.kr/pa/en/d/3/1/1/index.jsp ба нисэх онгоцны буудлын автобусны үйлчилгээний мэдээлэл https://www.bustago.or.kr/newweb/en/index.do) зочилно уу.

Кимпу олон улсын нисэх онгоцны буудлаас суухдаа Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас хөдөлсөн автобус дайрч ирэхэд суух ба автобусны зогсоол нь олон улсын шугам 2 давхар 3 дугаар зогсоол болно. Эхний автобус нь өглөөний 08:00 ба сүүлийн автобус нь шөнийн 11:00 бөгөөд өдөрт 8 удаа явна. Зарцуулагдах хугацаа нь 180 минут бөгөөд төлбөр нь 24,000 вон болно.

Дэлгэрэнгүй мэдээлийг авахыг хүсвэл Кимпу олон улсын нисэх онгоцны буудлын вебсайтруу зочилно уу. (http://www.airport.co.kr/gimpoeng/extra/bus/busList/layOut.do?busType=I&cId=2016010811255234804&menuId=1834)

Хурдны автобус

Сөүлээс Кангнынг хүрэх тав тухтай тээврийн хэрэгсэл бол хурдны автобус юм. Хурдны автобусны терминал болон ТунгСөүл терминал байдаг. Нисэх онгоцны буудлаас автобусны терминал хүртэл Сөүлийн метрогоор ирэх нь тав тухтай. Хурдны автобусны терминал нь метроны 3, 7, 9-р шугам(Хурдны автобусны терминал метроны буудал) бөгөөд ТунгСөүл терминал нь метроны 2 дугаар шугам (Кангбён метроны буудал) дээр байрладаг.

Төлбөр

Тасалбарыг явах өдрөө тасалбар түгээгүүрээс авч болно. Тасалбар авахдаа 1 эгнээнд 3 суудал байх арай өргөн тэргүүн зэрэглэлийн автобус юмуу 1 эгнээнд 4 суудал байх энгийн автобусыг сонгож болдог.

스크롤 표시 이미지
Fare
Fare에 대한 터미널, 일반버스, 우등버스, 프리미엄버스, 운행정보 등을 나타낸 표입니다.
Терминал Энгийн автобус Тэргүүн зэрэглэлийн автобус Дээд зэрэглэлийн автобус Үйлчилгээний мэдээлэл
Хурдны автобусны терминал 14,600 вон 21,500 вон 27,900 вон 06: 00-23: 30, 20 минутын зайтай явна
ТунгСөүл терминал 14,600 вон 15,000 вон - 06:20 ~ 22:20, 40 минутын зайтай явна

※ Шөнийн хурдны болон шөнийн тэргүүлэх зэрэглэлийн автобус нь нэмэгдэл төлбөртэй бөгөөд тухайн өдрийн 22:00 цагаас 23:30 цагийн хооронд хөдлөх автобус болно. Дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайтаас (Сөүлийн метроны зураг: http://dmzap1.seoulmetro.co.kr/station/eng/linemap.action), хурдны автобусны үйлчилгээний мэдээлэл болон урьдчилан худалдан авах газар: https://www.kobus.co.kr/spexp /main.do) авна уу:

Солонгосын хурдны галт тэрэг(KTX)

KTX нь 2017 оны 12-р сард нээгдсэн өндөр хурдтай хурдны галт тэрэг юм. Хамгийн ихдээ 300 км/ цаг хүртэл хурдтайгаар Сөүлээс Кнагнынг хүртэл ойролцоогоор 2 цаг зарцуулагдана. Тасалбарыг явахаас 60 хүртлэх хоногийн өмнө галт тэрэгний буудал, шуудангийн томоохон салбарууд, аялал жуулчлалын газрууд болон KTX албан ёсны вебсайтаас худалдан авч болно. (KORAIL вэбсайт)

Төлбөр

스크롤 표시 이미지
Fare
Fare에 대한 요일, 월~목요일, 금~일요일/휴일의 정보 등을 나타낸 표입니다.
Гариг Даваа ~ Пүрэв гариг Баасан ~ Ням / Амралтын өдөр
Төлбөр 43,000 вон 46,500 вон

Тээврийн үйлчилгээний мэдээлэл

Такси

Кангнынгд такси нь төлбөр хямд хэрэгцээ ихтэй тээврийн хэрэгсэл бөгөөд гудамж замын хаанаас ч барьж болдог. Бүх такси нь тоолууртай, үндсэн төлбөр нь 2800 вон бөгөөд зайнаас хамаараад төлбөр өөр өөр гарна. Төлбөрийг бэлэн мөнгө юмуу кредит картаар хийж болно.

Төлбөр

스크롤 표시 이미지
Fare
Fare에 대한 기본요금, 거리요금 등을 나타낸 표입니다.
Үндсэн төлбөр Замын төлбөр
2,800вон 100вон/142м

Автобус

Кангнынг хотын нийтийн тээврийн автобусны систем нь сайн хөгжсөн төлбөр хямд ашиглахад тав тухтай болно. Бүх автобус нь голдуу зам дагаж Кангнынг хотын өөр өөр дүүргүүдийг холбон, хотын төвөөр эргэх шугамыг хотын захтай холбодог. Автобусны буудалд суурилуулсан мэдээллийн цахилгаан самбараар дамжуулан автобус ирэх цаг, автобусны одоогийн байрлал зэрэг мэдээллээр хангадаг. Гэвч автобусны буудал дээр англиар бичсэн тэмдэг болон мэдээлэл дутагдалтай байгаа ба Кангнынгд анх ирж буй жуулчдын хувьд автобусанд суухад хүндрэлтэй байж болох юм.

Төлбөр

스크롤 표시 이미지
Fares
Fares에 대한 좌석버스, 일반버스, 청소년 (13~18세), 어린이 (6~12세) 등을 나타낸 표입니다.
Суудлын автобус Энгийн автобус Өсвөр насныхан (13~18) Хүүхэд (6~12)
1,800вон 1,300вон 1,040вон 650вон

※ Тээврийн карт эзэмшигчийн хувьд 10%-ын хямдрал эдэлдэг.

※ Тээврийн карт эзэмшигч нь, энгийн автобуснаас энгийн автобусанд дамжих болон энгийн автобуснаас суудлын автобусанд дамжих үед 1 удаад үнэгүй дамжин суух боломжтой. Дамжих үед автобуснаас буухдаа автобусны урд юмуу хойд хаалганы дэргэд байх тээврийн картны уншуулах төхөөрөмжинд картаа заавал уншуулах шаардлагатай. Автобуснаас бууснаас хойш 40 минутын дотор дамжин суух ёстой.
Автобусны карт нь урьдчилан төлөх болон төлбөрийг дараа хийх карт гэж байдаг. Урьдчилан төлөх карт нь заагдсан карт зарах(цэнэглэх) цэгээс бэлэн мөнгөөр худалдан авч болох ба төлбөрийг дараа хийх карт нь картны компани болон банканд хүсэлт гарган авах тээврийн карт болно.