본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Аялал жуулчлалын мэдээлэл

Аялалдаа бэлтгэнэ үү

Аялал жуулчлалын мэдээлэл 페이지 배경 사진

Солонгосын мөнгөний тухай бүх зүйл

Мөнгөн тэмдэгт

Солонгос улсын мөнгөн тэмдэгт нь вон юм. Мөнгөн дэвсгэрт нь 1000 нэгжээр үйлдвэрлэгддэг. 5,000; 10,000; 50,000 вонын мөнгөн дэвсгэрт, зоосон мөнгө нь 1, 5, 10, 100, 500 вон гэж(1 болон 5 вонын зоос нь гүйлгээнд сайн оролцдоггүй) хуваагдана.

Солонгосын мөнгөн дэвсгэрт

1,000 вон (мянган вон)

Урд / Ард

5,000 вон (oh cheon won)

Урд / Ард

10,000 вон(арван мянган вон)

Урд / Ард

50,000 вон(тавин мянган вон)

Урд / Ард

1 вон (нэг вон)

Урд / Ард

10 вон(арван вон)

Урд / Ард

эргэлт нь харьцангуй бага байна.

50 вон (тавин вон)

Урд / Ард

100 вон (зуун вон)

Урд / Ард

500 вон (таван зуун вон)

Урд / Ард

Банк

Банкууд ерөнхийдөө жуулчдад хамгийн сайн ханшаар үйлчилдэг. Банкны цаг нь янз бүр байж болох ч ихэнхдээ ажлын цаг нь 09: 00 - 16: 00 хооронд байдаг. АТМ нь ерөнхийдөө 23 цаг хүртэл ажилладаг боловч ихэнх нь 24 цагаар ажилладаг. АТМ нь 24 цагаар ажилладаг дэлгүүрт ч байдаг боловч шимтгэл өндөр байна. Олон улсын карт ашиглаж болдог АТМ нь ерөнхийдөө "глобал" тэмдэг эсвэл картыг хүлээн авдаг олон улсын банкны логог тэмдэглэсэн байдаг. Ихэнх АТМ нь англи, хятад, япон зэрэг гадаад хэлний үйлчилгээтэй байдаг.

Валют солих үйлчилгээ

Ихэнх банкууд валютын солилцооны үйлчилгээ үзүүлдэг. Албан ёсны эрх бүхий валют солилцооны бүхээг нь банкны тогтмол үйл ажиллагааны цагаас хамаарахгүй солилцоо хийх ба ерөнхийдөө гадаадын жуулчид олноор очдог газарт байрладаг. Албан ёсны баталгаат бүхээг нь "гэрчилгээтэй" гэсэн бичиг ба валютын тэмдэг тэмдэглэгдсэн байна. Жуулчид зөвшөөрөлгүй бүхээгнээс мөнгөний солилцоо хийхгүй байх шаардлагатай.

Глобал татварын чөлөөлөлт

Солонгост ихэнх бараа бүтээгдэхүүний хувьд 10% -ийн НӨАТ(нэмэгдсэн өртгийн албан татвар)-ыг үнэнд нэмдэг. "Татвараас чөлөөлсөн" гэж тэмдэглэгдсэн дэлгүүрт гадаадын иргэд 30,000воноос дээш бараа худалдан авахад татварыг буцаан авч болдог. Буцаан авахын тулд дараах зааврыг дагах шааардлагатай.

  • 1. " Татвараас чөлөөлсөн" гэсэн тэмдэг бүхий дэлгүүрээс 30,000воноос дээш бараа худалдан авна уу.
  • 2. Паспортоо үзүүлж, төлбөрөө хийхдээ чекээ буцааж авахыг хүсэж буйгаа хэлнэ үү.
  • 3. Буцахдаа нисэх буудлын гаалийн газарт паспорт, буцаан авсан чек, дэлгүүрийн гүйлгээний тасалбар болон задлаагүй бараагаа үзүүлнэ үү.
  • 4. Буцахдаа явах хаалганы ойролцоох мөнгө буцаан олгох лангуунаас бэлэн мөнгө, чек эсвэл кредит картны мөнгөө буцаан авна уу.

Тип(Шан хөлс)

Тип(Шан хөлс) Солонгосын зан заншил биш юм. Гэсэн хэдий ч олон зочид буудал, ресторанууд 10% -ийн үйлчилгээний шимтгэлийг(НӨАТ 10%)төлбөрийн нэхэмжлэлд нэмдэг. Таксины жолооч нар Тип(Шан хөлс) авдаггүй боловч хариулт мөнгөө авахгүй бол баярлах болов уу.