본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN

Кангнынгийн аялал

Аялалдаа бэлтгэнэ үү

Кангнынгийн аялал 페이지 배경 사진

01 Хуанхи аяганы музей

Солонгос дахь цорын ганц аяганы музей бөгөөд нь 240м² талбай бүхий орон зайд өнгөрсөн 35 жилийн турш музейн эрхлэгч хосын дотооддоо болоод дэлхийн олон орноор аялан цуглуулсан 53 орны төрөл бүрийн аяга 2000 ширхэг байгаагаас 1300 ширхэг нь үзмэрт тавигдсан байна. Түүнчлэн өөрийн биеээр аяга хийж үзэх дадлагын өрөө бас байдаг байна.

#Хуучны ховор аяга #Азид цорын ганц аяганы музей #хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж байгууламж
  • Address Daejeon-dong, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-661-3413
  • Цахим хуудасруу http://www.cupmuseum.org/
환희컵박물관 사진1
  • 환희컵박물관 사진2
  • 환희컵박물관 사진3

02 Хачирхалтай ид шидийн сургууль

2015 оны 9-р сард нээгдсэн ид шидийн сургууль нь бие хуваагдах, бие агаарт жингүүдэн хөөрөх төрөл бүрийн ид шидийг биеэр мэдэрч үзэх, шидэт театрт ид шидийн үзүүлбэрүүд үзэх болон ид шидийн аргаас суралцах боломжтой ид шидийн туршилтын сургууль юм.

#Шидэт аялал #шидтэн #ид шидийн сэдэв
수상한 마법학교 사진1
  • 수상한 마법학교 사진2
  • 수상한 마법학교 사진3

03 Ойн хайр(уулын түймрээс хамгаалах)Зар сурталчилгааны танхим

2000 оны 4-р сард Гусонгоос эхлэн Кёнгбүг хүртэл зүүн далайн эргийн 2 'ду' болон 5-н 'хот•гүн' – ы өтгөн ойд гарсан ‘дорнод тэнгисийн эргийн’ түймрийг санаж өгсөн сургамж гэж үзэн Дунгаилбуд хариуцуулсан 4 зуун сая воны “дорнод тэнгисийн эргийн түймрийн хандив” – аар үйл ажиллагаагаа эхлэн зар сурталчилгааны алба үүсэн байгуулагджээ. Зар сурталчилгааны танхим нь "ойн түймрээс хамгаалагдсан аюулгүй ногоон улс болох үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх" үүргийг гүйцэтгэж, ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхад туслах болон аюулгүй байдлын сургалт явуулахын тулд аюулгүй байдлын сургалтын төвийг ажиллуулж байна.

#Ойн түймрээс болгоомжлох #ойн хайр #ойн аюулгүй байдлын туршилт
  • Address 23-1, Deoksil-ri, Sacheon-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-4853
숲사랑(산불방지)홍보관 사진1
  • 숲사랑(산불방지)홍보관 사진2
  • 숲사랑(산불방지)홍보관 사진3

04 Аз жаргалтай мөч усан онгоцны аялал

Далайн аялал жуулчлал болон үзвэр үйлчилгээг хослуулсан аз жаргалтай цаг мөч хөлөг онгоцны аялалын онгоц круиз нь гурван давхар болно. Гадаадын жүжигчдийн тоглолт үзүүлбэр, элбэг дэлбэг олон төрөл бүхий үдийн хоол, өндөр чанартай туна загас, дээд зэрэглэлийн стейк идэж болох оройн хоол, дээд зэргийн 1, 2 давхрын танхим, далайг хамгийн ойроос мэдэрч болох гадна байрлах алсын бараа харах тавцан болон аз жаргалтай цаг мөч хөлөг онгоцны бахархал онгоцны кафе зэрэг хөлөг онгоцны энд тэндээс янз бүрийн зугаа цэнгэлийг та мэдрэх болно.

#Хөлөг онгоцны үдэшлэг #дээд зэргийн усан онгоцны аялал #далайн аялал
  • Address 1730, Haean-ro, Jumunjin-eup, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 1899-3393
  • Цахим хуудасруу http://www.baristacruise.com/
해피아워크루즈 사진1
  • 해피아워크루즈 사진2
  • 해피아워크루즈 사진3

05 Жүмүнжин далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний зах

Жүмүнжины боомтоос сая барисан загасны түүхийгээр нь амталсан махыг хямдхан үнээр авч болох ба Жүмүнжины далайн музей болон хатаасан далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний дэлгүүр, Жүмүнжины шинэхэн барьсан загасны түүхийгээр нь амталсан махны төв зэрэг хамт үзэж танилцах зүйл, хүнсний зүйл олон байдаг.

#Шинэхэн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн #загасны амталсан түүхий мах #далай
  • Address 312-260, Jumun-ri, Jumunjin-eup, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-661-7302
주문진수산시장 사진1
  • 주문진수산시장 사진2
  • 주문진수산시장 사진3

06 Сугөмганг хонины аж ахуйн ферм

Үзэсгэлэнт Сугөмганг уулын горхины хөндийд уул нь үзэсгэлэнтэй, ус нь тунгалаг, хүмүүс нь элбэрэлтэй Ёнгугмён Жангчон тосгонд байрладаг ферм юм. Хонинд өвс өгөх хариулах зэргээр хонинд дөхөх хөтөлбөр, уламжлалт тоглоом тоглох, уламжлалт хоол хийх зэрэг олон төрлийн хөтөлбөрүүд байдаг бөгөөд тэдгээр нь хүүхдүүдийн байгальтай танилцах, суралцах, сонирхолтойд тооцогддог хөтөлбөр болно.

#Бодитоор өөрсдөө хийж үзэж суралцах #хонинд өвс өгөх дөхөж очих хариулах #уламжлалт тоглоом тоглох
  • Address 1321, Jingogae-ro, Yeongok-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-661-3395
  • Цахим хуудасруу http://www.psheep.kr
소금강양떼목장 사진1

07 Сугөмганг(Бага гөмганг)

Эрт дээр үеэс эхлэн цэвэр тунгалаг хүрхрээ болон үзэсгэлэнт хадан цохио, гайхалтай үзэсгэлэнт байгалиараа алдартай Гөмганг уул эсвэл Чонгхаг уул гэж нэрлэгдэн байгалийн үзэсгэлэнт газар дугаар 1(1970он) гэж өргөмжлөгдсөн байна. Сугөмганг уулын зам нь тийм ч хэцүү биш учраас явган аялал хийх боломжтой.

#Байгалийн үзэсгэлэнт газар дугаар1 #явган аялал #тэнгэрийн дагинасын усан сан
  • Address 500, Sogeumgang-gil, Yeongok-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-661-4161
소금강 사진1