본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN

Кангнынгийн аялал

Аялалдаа бэлтгэнэ үү

Кангнынгийн аялал 페이지 배경 사진

01 Нарсны үнэрт модот цэцэрлэг

Нарсны үнэрт модот цэцэрлэг нь Кангнынг хотын Күжонгмён Күжонни 135-д 2013 оны 10-р сарын 30-нд нээгдсэн. Манай бүс нутгийн төлөөлөл нарс модны нэгэн төрөл болох Көмганг нарсыг тарьж ургуулан арчилж ирсэн газар бөгөөд байгалийн ойг тэр чигээр нь харж болох бахархамаар цэцэрлэг болно. Нарсны үнэрт модот цэцэрлэг нь 78.5 га газарт 23 төрлийн 1330 зүйлийн 240,000 ургамалтай болно.

#Мянган жил амьсгалан эрүүлжих зам #нарсан ойн талбай #үзэсгэлэнгийн танхим
  • Address Gujeong-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-660-2320 ~ 2323
  • Цахим хуудасруу http://www.gnsolhyang.kr
솔향수목원 사진1
  • 솔향수목원 사진2
  • 솔향수목원 사진3

02 Төв зах

Кангнынг хотын Көмсонг-руд орших Кангнынг хотын төв зах нь Кангнынг бүсийг төлөөлөх үндэсний уламжлалт зах билээ. Японы дарангуйллаас өмнө байнгын зах хэмээн аль хэдийн байр сууриа олсон Ёнгдунг бүсийн далайн бүтээгдэхүүн болон газар тариалангийн бүтээгдэхүүний төвлөрсөн зах байсан байна. Төв зах гэж бүртгэлд орсон хэсэг нь газар доорх 1 давхар, газар дээрх 2 давхар орчин үеийн барилга болно. Гэвч Кангнынг хотын оршин суугчид нь энэхүү барилгыг төв болгон эргэн тойрны худалдааны гудамжийг бүгдийг нь хамруулан нэрлэдэг.

#Кангнынг зах #Уламжлалт зах #Нийтийн зах
  • Address 21 Geumseong-ro, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-648-2285
  • Цахим хуудасруу http://www.gncmarket.com
중앙시장 사진1
  • 중앙시장 사진2
  • 중앙시장 사진3

03 Аранаби дадлага

Аранаби дадлага нь "үзэсгэлэнт далайн дээгүүр эрвээхэй мэт нисэх" гэсэн утгатай үг бөгөөд өмнөд Дечоныг дундаа орхин өмнөд Хангжин болон Анмуг боомтын хоорондын 600м зайг агаараар 2 ~ 3 минутын дотор нисэн өнгөрөх гайхалтай мэдрэмж бүхий биеэр хийж үзэх дадлага юм. Сулбарам гүүрээр явган явж ч болно.

#Аранаби Кангнынгийн цэг
  • Address 1982-1, Haean-ro, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-641-9002(Aranabi Experience), 033-660-3953(Namhangjin)
  • Цахим хуудасруу www.aranaby.com
아라나비 체험 사진1
  • 아라나비 체험 사진2
  • 아라나비 체험 사진3

04 Кангнынг кофены гудамж

Кангнынг Сунгжонгдунг Анмуг далайн хөвөөнд орших кофены гудамж нь алдартай баристанууд суурьшин цагийн аясаар бий болжээ. Өмнө нь ердөө л анир чимээгүй далайн хөвөө байсан газарт одоо кофены салхи шуурч алдартай аялал жуулчлалын газраар дахин мэндлээд байна.

#Анмуг далайн хөвөө #Кофены гудамж #Анмуг кофе
  • Address 17, Changhae-ro, Gangneung-si, Gangwon-do
강릉 커피거리 사진1
  • 강릉 커피거리 사진2
  • 강릉 커피거리 사진3