본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN

Кангнынг нутгийн кофе
Кангнынгийн аялал 페이지 배경 사진
커피 이미지1

Яагаад Кангынг кофе нь алдартай вэ?

Яагаад Кангнынг кофе нь ийм алдартай вэ? Кангнынг кофены онцгой болохыг илтгэх хэд хэдэн шалтгааныг авч үзье.

Юуны өмнө Кангнынг кофе нь амт сайтай болно. Пёнгчангсү болон Кангнынг бүсийн усны амт цэвэрхэн, эвгүй амтгүйгээрээ алдартай бөгөөд энэхүү сайн талын ачаар эртнээс цайны соёл хөгжсөн байдаг. Кангнынг кофе ч бас үүнтэй холбоотой. Кофены соёл Солонгост орж ирсэнээс хойш 1930-аад оны үед зохиолчдын олноор цуглардаг газар нь кафе байсан байна. Ихэнх зохиолчдын төрсөн нутаг Кангнынг байсан тул кофены соёл арай эрт соёолоход хүргэсэн байна. Бараг л уран зохиолын соёлоос түрүүлж суурьшсан гэж хэлж болно.

Кофены эхний үе Паг И Чү, кофены Террароза үйлдвэр мэтийн Кангнынг кофены бэлэг тэмдэг нь өөрийн хувь нэмрийг оруулсан болно. Эдний ачаар Кангнынг кофены мэргэжлийн баг үүсэж кофег шууд хуурах соёл хурдацтай дэлгэрсэн байна. Амт болон тансаг байдал, соёлтой Кангнынгийн кофе нь тиймч учраас алдартай байхаас өөр аргагүй билээ.

커피 이미지2

Кангнынг кофе гэж юу вэ?

Хэрэв Кангнынг кофег зүгээр л Кангнынг бүсэд зарагддаг кофе гэсэн
утгаар ойлгож байсан бол Кангнынг кофе ийм нэгэн
брэнд болж чадахгүй байсан болов уу.

Тэгвэл Кангнынг кофе юугаараа онцлог вэ? Кангнынг кофе гэж юу вэ? Юуны өмнө, Кангнынг кофе нь хоол хүнсний зүйл гэгдэхээс өмнө түүх байсан юм. Шиллагийн эрин үеэс эхэлсэн цайны соёл нь кофены соёлоор үргэлжилж бусад бүс нутгаас ялгарах зөвхөн Кангнынгийн кофег бий болгосон байна. Учир нь кофены амтанд зүрх сэтгэлээ хандуулж, түүнчлэн кофе уух соёл болон орчныг бүрдүүлэхэд анхаардаг байсанд Кангнынг кофены онцлог оршино.

Кангнынг кофе нь соёл юм. Зарим нэг хүмүүсийн зугаацдаг соёл байсан кофены соёл нь өдөр тутмын амьдралд нэвтэрч тархан хотын соёлыг өөрчилж байна. Кангнынгд гадуур хамт олонтойгоо идсэн оройн хоолны дараа 2-р шатанд кофе уух нийгэмрүү шилжин орж байна. Ажлын өрөө юмуу гудамжинд кофе тушираг бэлдэн авч яваа хүмүүс харагдах болжээ. Цаашлаад кофе хуурдаг буддын сүм хүртэл байдаг болжээ. Том хэмжээний брендийн кафены оронд өвөрмөц өнгө төрөх бүхий хувийн жижиг кафенууд олноор үүсэх бий болсон байна. Ийнхүү Кангнынг кофе нь тухайн нутгийн гэхээсээ илүү түүх болон соёлын утга учиртай гэж хэлж болох юм. Энэ бол Кангнынг кофе юм.

커피 이미지2

Кангнынг кофены түүх хэзээнээс эхэлсэн бэ?

Кангнынг кофены түүх нь Кангнынг цайны түүхийг
ажиглан харвал мэдэж болох юм.

Кангнынг цайны ул мөрийг Шиллагийн эрин үед Намхангжин зүгт「Хан Сунг Жонг」гэдэг нарнаас халхалсан дээвэр бүхий амарч сууж цай уудаг саравч, тэнд Шиллагийн язгууртан залуучуудын байгууллагын залуучууд цай хандлан уудаг байсан тагү гэгдэх цайны хэрэглэл зэргээс харж болно. Тэгвэл Кангнынг цай яагаад ийм алдартай байсан бэ? Энэ нь Бегдүдеган Шимсанюүгугаас урсах Соггансүгийн өвөрмөц амт бүхий ус нь Кангнынгийн цайг алдаршуулсанд оршино. Кофе ч бас Кабэцай гэсэн эртний нэрнээс нь мэдэж болохоор цайны нэгэн төрөл мэт ойлгогдож иржээ. Тиймч учраас цайны соёлтой түүх нэгэн Кангнынг кофе алдарших нь аргагүй бизээ. Эцэст нь үзэсгэлэнт байгаль болон цайны соёлын хослол нь Кангнынг кофены түүхийг эхлүүлсэн бөгөөд Кангнынг кофе гэгдэх нэгэн брендийг үүсгэн байгуулсан гэж үзэж болох юм.

커피 이미지2

Кангнынг кофены хөгжилд хувь нэмрээ оруулсан нууц алдартан хэн бэ?

Кофегоороо алдартай Кангнынгд кофены үнэрийг дууриасан
хүмүүс өөрийн орон зайг эзлэн чимээгүйхэн кофе бэлтгэж иржээ.
Тэгвэл тэр хүмүүс хэн байсан бэ?

Юуны өмнө Солонгосын кофены анхний үе ‘3Паг 1Со’ гэж нэрлэгддэг анхны баристануудын нэг Паг И Чү багш болно. 90-ээд оны үед кофены мэргэжилтнүүдийн үрлэн кофены амтыг анх таниулсан хүн гэж болно. Дараагийн хүн бол царс модны нүүрсээр кофе хуурдаг бариста Этиопын Шим Квон Соб багш болно. Энэ арга нь кофе хуурах үнэхээр өвөрмөц гайхалтай арга юм.

“Сoffee-holic” Чэ Гөн Пю профессор нь нэрнийх нь гурван үсэг бренд болсон хүн юм. Энэ кофены мэргэжилтнээр заалгахаар гаднаас хайж ирэх тийм хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн сар тутмын ‘кофе&цай’ сэтгүүлийн хянан засварлах хэлтсийн дарга Жи Ёнг Гү, буддын сүмд кофе хуурагч Хён Жунг ламтан, японы мэргэжилтэн Нарита Сенжу зэрэг кофенд хайртай хүмүүс Кангнынгийн кофены брендийг чимээгүйхэн үүсгэн байгуулжээ. Кангнынг кофеноос энэ бүх хүмүүсийн бүдэг бадаг түүх кофены үнэр шиг ханхалдаг.

커피 이미지2

Кангнынг кофег хэрхэн уух вэ?

Кофе уух, кофетой холбоотой эд зүйлсийг үзэж сонирхох,
кофетой тохирох десерт сонгох, өөрөө кофе бэлтгэж үзэх,
энэ бүхнийг нэг газарт хийж болох боломж бол Кангнынг кофены баяр юм.

Кангнынг кофены баяр нь 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байна. Баярын үеэр майхан(booth) тус бүрээс үнэр болоод амтаараа ялгаатай кофег амталж болно. Түүнчлэн энгийн үед амтлахад бэрх гар аргаар бэлдэх дрип кофе амтлан, кофетой холбоотой эд зүйлс хийж үзэх дадлага хийж зугаацаж болно. Кангнынгийн кофег нандигнан хадгалахыг хүсдэг хүмүүст зориулж Террароза зэрэг алдартай брендийн үрлэн кофег шууд сонгон худалдан авч болно. Кофег мэргэжлийн түвшинд судалсан хүн эсвэл кофег сонирхолтой дуртай зүйл гэж үздэг хүмүүс бүгд зугаацаж болох газар бол Кангнынг кофены баяр юм. Жил бүр төрөл бүрийн хөтөлбөр баярыг улам өргөн дэлгэр болгож байдаг тул Кангнынг кофены баярт хүрэлцэн ирнэ үү.

커피 이미지2

Хаанаас Кангнынг кофег амтлаж болох вэ?

Кангнынг кофены брендийн кафенд кофений амтыг мэдэрч болно.

Терра Роза. Кофены мэргэжлийн хүн биш ч гэсэн нэг удаа ч болов сонссон байж болох бренд нь анх кофены үйлдвэрээр гараагаа эхэлсэн байна. Үүнээс үүдэн Терра Розагийн дотоод байдал нь агуулах болон кафены завсрын нууцлаг нарийн мэдрэмжийг төрүүлдэг. Эртний мэт харагдах эд зүйлсийг зохистой байрлуулсан дотоод тохижилтын ачаар угын алдартай байсан кофены амт илүү амтлаг болдог байна. Тэнд сууж байгаа бол амт болоод харааны мэдрэмжийн баяр баясал шууд л бүх биеэр дамжиж буйг мэдрэх болно.

Кангнынгд хүртэл Солонгосын кофег ургуулж буй кофений тариалангийн газар байдаг. Кангнынг Вангсан-мён дахь Декуаллёны хормойд очвол Солонгосын хамгийн эртний кофены модыг харж болно. Кофены мод байгаа нь үнэхээр Кангнынг нь кофегоороо нэртэй газар болохыг нотолж байгаа болно. Ойрын үед 5~7 сарын хооронд Вангсан кофены талбайд кофены баяр нээгдэнэ гэх тул нэртэй газраас давж кофены icon болсон кофены тариалангийн газарт очиж үзээрэй.
Дэлхийд зургаад орох кофены музей бас л Кангнынгд байдаг. Музейд одоогийн Кангнынг төдийгүй Англи, Америк зэрэг улсын эртний кофены соёлыг шагайн харж болох маш олон эд зүйлс байдаг. Намгүм дулаахан сонгодог дотоод орчин нь кофены өгнөтэй яг тохирсон байна. Мёнгжүсарангчэ болон жижиг номын санд эртнээс хүмүүс кофе сурч, хуваалцдаг байсан байжээ.