

Аялалдаа бэлтгэнэ үү
Инчон юмуу Кимпу олон улсын нисэх онгоцны буудлаас Кангнынгруу нисэх онгоцны буудлын автобусаар үйлчлүүлвэл тав тухтай байх болно.
Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас суух автобусны зогсоол нь 1 давхар 9C зогсоол болно. Эхний автобус нь өглөөний 07:30 ба сүүлийн автобус нь оройн 19:30 бөгөөд өдөрт 8 удаа явна. Зарцуулагдах хугацаа нь 210 минут бөгөөд төлбөр нь 30,000 вон болно.
Дэлгэрэнгүй мэдээлийг авахыг хүсвэл вебсайтруу (▸Инчон олон улсын нисэх онгоцны буудал : http://www.airport.kr/pa/en/d/3/1/1/index.jsp ба нисэх онгоцны буудлын автобусны үйлчилгээний мэдээлэл https://www.bustago.or.kr/newweb/en/index.do) зочилно уу.
Кимпу олон улсын нисэх онгоцны буудлаас суухдаа Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас хөдөлсөн автобус дайрч ирэхэд суух ба автобусны зогсоол нь олон улсын шугам 2 давхар 3 дугаар зогсоол болно. Эхний автобус нь өглөөний 08:00 ба сүүлийн автобус нь шөнийн 11:00 бөгөөд өдөрт 8 удаа явна. Зарцуулагдах хугацаа нь 180 минут бөгөөд төлбөр нь 24,000 вон болно.
Дэлгэрэнгүй мэдээлийг авахыг хүсвэл Кимпу олон улсын нисэх онгоцны буудлын вебсайтруу зочилно уу. (http://www.airport.co.kr/gimpoeng/extra/bus/busList/layOut.do?busType=I&cId=2016010811255234804&menuId=1834)
Сөүлээс Кангнынг хүрэх тав тухтай тээврийн хэрэгсэл бол хурдны автобус юм. Хурдны автобусны терминал болон ТунгСөүл терминал байдаг. Нисэх онгоцны буудлаас автобусны терминал хүртэл Сөүлийн метрогоор ирэх нь тав тухтай. Хурдны автобусны терминал нь метроны 3, 7, 9-р шугам(Хурдны автобусны терминал метроны буудал) бөгөөд ТунгСөүл терминал нь метроны 2 дугаар шугам (Кангбён метроны буудал) дээр байрладаг.
Тасалбарыг явах өдрөө тасалбар түгээгүүрээс авч болно. Тасалбар авахдаа 1 эгнээнд 3 суудал байх арай өргөн тэргүүн зэрэглэлийн автобус юмуу 1 эгнээнд 4 суудал байх энгийн автобусыг сонгож болдог.
Терминал | Энгийн автобус | Тэргүүн зэрэглэлийн автобус | Дээд зэрэглэлийн автобус | Үйлчилгээний мэдээлэл |
---|---|---|---|---|
Хурдны автобусны терминал | 14,600 вон | 21,500 вон | 27,900 вон | 06: 00-23: 30, 20 минутын зайтай явна |
ТунгСөүл терминал | 14,600 вон | 15,000 вон | - | 06:20 ~ 22:20, 40 минутын зайтай явна |
※ Шөнийн хурдны болон шөнийн тэргүүлэх зэрэглэлийн автобус нь нэмэгдэл төлбөртэй бөгөөд тухайн өдрийн 22:00 цагаас 23:30 цагийн хооронд хөдлөх автобус болно. Дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайтаас (Сөүлийн метроны зураг: http://dmzap1.seoulmetro.co.kr/station/eng/linemap.action), хурдны автобусны үйлчилгээний мэдээлэл болон урьдчилан худалдан авах газар: https://www.kobus.co.kr/spexp /main.do) авна уу:
KTX нь 2017 оны 12-р сард нээгдсэн өндөр хурдтай хурдны галт тэрэг юм. Хамгийн ихдээ 300 км/ цаг хүртэл хурдтайгаар Сөүлээс Кнагнынг хүртэл ойролцоогоор 2 цаг зарцуулагдана. Тасалбарыг явахаас 60 хүртлэх хоногийн өмнө галт тэрэгний буудал, шуудангийн томоохон салбарууд, аялал жуулчлалын газрууд болон KTX албан ёсны вебсайтаас худалдан авч болно. (KORAIL вэбсайт)
Гариг | Даваа ~ Пүрэв гариг | Баасан ~ Ням / Амралтын өдөр |
---|---|---|
Төлбөр | 43,000 вон | 46,500 вон |
Кангнынгд такси нь төлбөр хямд хэрэгцээ ихтэй тээврийн хэрэгсэл бөгөөд гудамж замын хаанаас ч барьж болдог. Бүх такси нь тоолууртай, үндсэн төлбөр нь 2800 вон бөгөөд зайнаас хамаараад төлбөр өөр өөр гарна. Төлбөрийг бэлэн мөнгө юмуу кредит картаар хийж болно.
Үндсэн төлбөр | Замын төлбөр |
---|---|
2,800вон | 100вон/142м |
Кангнынг хотын нийтийн тээврийн автобусны систем нь сайн хөгжсөн төлбөр хямд ашиглахад тав тухтай болно. Бүх автобус нь голдуу зам дагаж Кангнынг хотын өөр өөр дүүргүүдийг холбон, хотын төвөөр эргэх шугамыг хотын захтай холбодог. Автобусны буудалд суурилуулсан мэдээллийн цахилгаан самбараар дамжуулан автобус ирэх цаг, автобусны одоогийн байрлал зэрэг мэдээллээр хангадаг. Гэвч автобусны буудал дээр англиар бичсэн тэмдэг болон мэдээлэл дутагдалтай байгаа ба Кангнынгд анх ирж буй жуулчдын хувьд автобусанд суухад хүндрэлтэй байж болох юм.
Суудлын автобус | Энгийн автобус | Өсвөр насныхан (13~18) | Хүүхэд (6~12) |
---|---|---|---|
1,800вон | 1,300вон | 1,040вон | 650вон |
※ Тээврийн карт эзэмшигчийн хувьд 10%-ын хямдрал эдэлдэг.
※ Тээврийн карт эзэмшигч нь, энгийн автобуснаас энгийн автобусанд дамжих болон энгийн автобуснаас суудлын автобусанд дамжих үед 1 удаад үнэгүй дамжин суух боломжтой. Дамжих үед автобуснаас буухдаа автобусны урд юмуу хойд хаалганы дэргэд байх тээврийн картны уншуулах төхөөрөмжинд картаа заавал уншуулах шаардлагатай. Автобуснаас бууснаас хойш 40 минутын дотор дамжин суух ёстой.
Автобусны карт нь урьдчилан төлөх болон төлбөрийг дараа хийх карт гэж байдаг. Урьдчилан төлөх карт нь заагдсан карт зарах(цэнэглэх) цэгээс бэлэн мөнгөөр худалдан авч болох ба төлбөрийг дараа хийх карт нь картны компани болон банканд хүсэлт гарган авах тээврийн карт болно.