본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN

Аялал жуулчлалын мэдээлэл

Аялалдаа бэлтгэнэ үү

Аялал жуулчлалын мэдээлэл 페이지 배경 사진

1330 Солонгосын аялал жуулчлал утасны шууд холбогдох шугам болон санал гомдол хүлээн авах төв

1330 БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагын(KTO) утасны шууд холбогдох шугам нь дотоод болон гадаадын жуулчдад зориулсан нийтийн үйлчилгээнд ашиглагдах нэг цэгийн тусламж үйлчилгээний утасны шууд холбогдох шугам юм. Хэрэв та БНСУ-д ирэхээсээ өмнө юмуу БНСУ-д байгаа үедээ БНСУ-ын аялал жуулчлалын талаар лавлах зүйл эсвэл санал хүсэлт байгаа бол эндээс тусламж хүсч болно.

1330 Солонгосын аялал жуулчлал утасны шууд холбогдох шугам

Өргөн хүрээний мэдлэгтэй найрсаг харьцаатай ажилтнууд солонгос, англи, япон болон хятад хэлээр туслах бөгөөд жуулчдын амар тайван аялах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгууллагын 1330 утасны шууд холбогдох шугам нь БНСУ-ын ихэнх бүс нутаг болон орчуулгын үйлчилгээний талаар мэдээлэл болон үйлчилгээгээр хангаж байна.

Аяллын дэлгэрэнгүй мэдээлэл

Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн аялал жуулчлалын мэргэжилтнүүд алдартай аялал жуулчлалын газрууд, тээвэр, зочид буудал, худалдаа, баяр наадам, ивентын(еvent) талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

Олон орны хэлээр үзүүлэх тусламж

Туршлагатай мэргэжилтнүүд солонгос, англи, япон болон хятад хэлээр олон улсын жуулчдад тусламж үзүүлдэг.

Жилийн турш амралтгүй үйлчилгээ

1330 Солонгосын аялал жуулчлал утасны шууд холбогдох шугам нь хоногт 24 цагаар жилийн туршид амралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг тул жуулчдын хувьд үргэлж дуудлага хүлээн авахад бэлэн мэргэжилтнүүд байдаг гэдэгт итгэлтэй байж болно.

Яаралтай байдал болон холбогдох үйлчилгээ

Цагаачлал, аюулгүй байдал болон эрүүл мэндийн холбогдолтой хүсэлт, жуулчдын санал хүсэлт болон бусад асуудлаар жуулчдад туслахын тулд 1330 нь 1345 хууль зүйн яамны дуудлагын төв, 119 яаралтай тусламжийн үйлчилгээ, KTO маргаан шийдвэрлэх төв болон холбогдох бусад дуудлагын төвүүдийн утастай холбож өгнө.