본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN

Аялал жуулчлалын мэдээлэл

Аялалдаа бэлтгэнэ үү

Аялал жуулчлалын мэдээлэл 페이지 배경 사진

Кангнынгийн цаг уурын талаар мэдэх шаардлагатай бүх зүйл

Кангнынгийн улирал

Кангнынг нь 4 улиралтай илт дулаах уур амьсгалтай. Үнэндээ улирлын өөрчлөлтүүд нь олон зууны туршид Солонгосын уран бүтээлчид, яруу найрагчдад онгод өгч урам хайрласан болно. Хот нь хавар, намрын улиралд хамгийн үзэсгэлэнтэй боловч зун болон өвлийн улиралд маш их сэтгэл татам болдог бөгөөд энэ нь бүтэн жилийн турш хэзээч зочилсон төгс байдаг тийм газар болгосон байна.

Хавар

Кангнынгийн хавар нь 3-р сард эхэлдэг бөгөөд 5-р сар хүртэл үргэлжилдэг. Температур нь 3-р сард дунджаар 5.7 хэм хүрч, 5-р сард дунджаар 17.8 градус хүрч янз янз байдаг. Хятад болон Монголын говь цөлийн элсэн шуурга хааяа шуурах боловч хүчтэй салхины улмаас тэнгэр цэлмэг байдаг. Энэ үеэр агаар онцгой хуурайших тул ойн түймэр гарахаас сэргийлж явган аялал хийх үедээ анхаарлаа хандуулах шаардлагатай. Сакүра цэцэг, шиваантиг цэцэг, далийн ягаан цэцэг зэрэг хаврын цэцэгс хаа сайгүй тархан ургана.

Зун

6-р сараас эхлэн 8-р сард дуусах Солонгосын зун нь халуун, чийглэг байх ба 8-р сард дунджаар 25.7 хэм хүрдэг. Борооны улирал зургадугаар сарын дунд үеэс эхлэн сар орчим үргэлжилдэг. Гэсэн хэдий ч борооны улиралд салхилдаг бусад орнуудтай харьцуулахад бороо тийм ч их ордоггүй бөгөөд сарын хур тунадасны хэмжээ нь 7-р сард 383 миллиметр буюу дээд хэмжээнд хүрдэг.

Намар

Уур амьсгал нь бага багаар хүйтэрч эхэлдэг. Тэнгэр нь өндөр, кобальт мэт хөх өнгөтэй болж, толгод нь алтан шаргал өнгө ба тод улаан өнгийн чимэг зүүнэ. Хүмүүс олноороо байгалын гоо үзэсгэлэн, өнгөнд зугаацахаар уулруу явцгаадаг. Солонгосын намар нь 9-р сараас эхлэн 11-р сард дуусна. Солонгосын үндэсний баяр болох Чүсог(ургацын баяр) нь намар болдог.

Өвөл

12-р сараас 2-р сар хүртэл үргэлжилдэг Кангнынгийн өвөл нь баруун хойд зүгийн салхийг үүсгэгч Сибирийн агаарын өндөр даралтаас болж маш хүйтэн болж болдог. Температур нь 15 градус хүртэл буурах тохиолдол үе үе тохиолддог. Ерөнхийдөө Солонгост долоо хоног бүр гурван өдөр хүйтэрч, дараа нь дөрвөн өдөр дулаарах Самха Саун гэж нэрлэгддэг үзэгдэл илэрдэг. Хотод байнга цас ихээр ордог. Тухайн үед цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг нь бүдэг цагаан өнгөтэй болж хувирдаг.