본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN

Аялал жуулчлалын мэдээлэл

Аялалдаа бэлтгэнэ үү

Аялал жуулчлалын мэдээлэл 페이지 배경 사진

Үндэсний баяр

Солонгосчууд нь албан ёсоор Григорианы хуанлийг(аргын тоолол) дагаж мөрддөг. Баярын 11 өдөр байх ба ихэнх баяраар амардаг. Гэсэн хэдий ч, зарим баярын өдрийг билгийн тоололоор тэмдэглэдэг. Солонгосын дэлгүүр болон бизнес эрхлэдэг газрууд ерөнхийдөө цагаан сар болон чүсог мэтийн чухал баяраас бусад долоо хоногийн 7 өдөрт нээлттэй байдаг.

1-р сарын 1: Шинэ жилийн баяр

Солонгост 1-р сарын 1нь баярын амралт гэж тооцогддог ба олон албан газар, бизнес эрхлэдэг газрууд амарч болдог. Хүмүүс гэр бүлийнхэн, найз нөхөддөө баярын зурвас илгээх юмуу шинэ жилийн урд шөнийн баярт оролцох боломжтой боловч ихэнх баярын арга хэмжээ нь цагаан сард зориулж төлөвлөгддөг.

Цагаан сар

Цагаан сарын баяр бол Солонгосын хамгийн чухал баяр ёслолын нэг юм. Билгийн тоололын 1-р сарын 1, түүний өмнөх болон дараах өдөр нь баярын өдөр гэж тооцогддог. Энэ гурван өдөр баярын арга хэмжээ үргэлжлэх тул их дэлгүүрүүд, зах нь баярын урд өдрүүдэд худалдан авагчдаар дүүрч, Кангнынг болон бүсүүдийн хоорондын тээврийн хөдөлгөөн нутагруугаа явах гэсэн хүмүүсээс болж сааталд ордог. Үйлчлүүлэгч олонтой дэлгүүр, хоолны газар бусад газрууд амрах эсэхийг мэдэж байх хэрэгтэй.

3-р сарын 1: Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр

Энэ өдөр нь 1919 оны 3-р сарын 1-ний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дурсах өдөр юм. Солонгосчууд Табгул цэцэрлэгт хүрээлэнд (урьд нь пагода цэцэрлэгт хүрээлэн) тусгаар тогтнолын тунхаглалыг зарласан байна. Үүний үр дүнд БНСУ-ын Түр Засгийн газар байгуулагдсан болно.

5-р сарын 5: Хүүхдийн баяр

Хүүхдийн зохиолч, нийгмийн зүтгэлтэн Банг Жонг Хуан нь 1923 онд Солонгосын анхны хүүхдийн өдрийг зарласан байна. Түүнээс хойш 5-р сарын 5 нь бүх насны хүүхдүүдийн баярын өдөр болжээ. Цэнгэлдэх хүрээлэн, амьтны хүрээлэн, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ энэ өдрийг өнгөрөөцгөөдөг.

4-р сарын 8 (билгийн тоолол): Буддагийн төрсөн өдөр

Солонгост сарны буюу билгийн тооллын 4-р сарын 8-нд Буддагийн (Сиддарта Гаутама) төрсөн өдрийг тэмдэглэдэг. Солонгосын сүмүүд баяр, жагсаалыг зохион байгуулж, хүслээ бичсэн өнгөлөг дэнлүүнүүдийг өлгөдөг. Гудамжнуудад дэнлүү үргэлжилж, хүмүүс баярын өдөртэй хамгийн ойр хагас, бүтэн сайн өдөр бадамлянхуй цэцгийн хэлбэртэй дэнлүүний наадам болон жагсаалыг үзэж сонирхон баярлацгаадаг.

6-р сарын 6 : Эх орончдын дурсамжийн өдөр

Энэ өдөр Солонгосчууд эх орноо хамгаалахын тулд тэмцэж яваад амь насаа алдсан эх орончдыг дурсан санаж эх оронч үзлээ илэрхийлдэг. Улс орон даяар олон тооны ёслол хийдэг боловч хамгийн том арга хэмжээ нь Ерөнхийлөгч болон засгийн газрын албан тушаалтнууд оролцдог Сөүл хотын оршуулгын газарт нээгддэг. Халагдсан цэргүүд болон энгийн иргэд бүгд баярлан угтаж, хүмүүс олноороо дурсгалын хөшөө болон дурсгалт газруудад очиж дурсгалын ёслол хийцгээдэг. Дуут дохио өглөө10 цагт 1 минутын турш хангинах бөгөөд хүмүүс чимээгүй залбиран толгойгоо бөхийлгөнө. Олон айлууд палкон дээрээ улсынхаа далбааг өлгөдөг.

8-р сарын 15: Тусгаар тогтнолын баярын өдөр

Энэ өдөр дэлхийн 2-р дайны үед Япон албан ёсоор бууж өгсөн ой болон Японд 35 жил дарангуйлагдсан улсаа дурсах өдөр юм. Солонгос улс 1948 онд энэ өдөр тусгаар тогтносон болно. Улсын өнцөг булан бүрт арга хэмжээ зохиогдох бөгөөд хамгийн том арга хэмжээ нь Чонан дахь тусгаар тогтнолын дурсгалын ёслол юм. Энэ өдөр олон хүн улсынхаа далбааг гэрийнхээ гадна өлгөдөг.

8-р сарын 15 (билгийн тоолол): Чусог(ургацын баяр)

Чусог нь Ханкаи ч гэж нэрлэдэг бөгөөд Солонгост хамгийн чухал уламжлалт баярын нэг юм.(цагаан сартай хамт) Энэ өдөр нь сарны буюу билгийн тооллоор 8-р сарын15-ны өдөр тохиодог ба энэ өдрийн өмнөх өдөр болон дараах өдөр, гурван өдрийн баярын арга хэмжээ зохиогддог. Чүсогын үеэр солонгосчууд гэр бүлээрээ цуглан тахил өргөх ёслол хийж, өвөг дээдсийнхээ булшин дээр очиж, цагаан будааны гурилаар хийсэн дог болох сунгпён болон бусад үндэсний баярын хоол ундаа идэж баярлацгаадаг. Зах болон их дэлгүүр нь бэлэг болон хоол хүнс худалдаж авахаар ирсэн хүмүүсээр дүүрэх ба нутагруугаа явах гэж байгаа хүмүүсээс болж замын түгжрэл үүсэхийг харахад Чүсог ойртсоныг мэдэж болно. Энэ хугацаанд олон дэлгүүр, хоолны газар амрах боловч уламжлалт баярын үйл ажиллагаа тойрон бүжиг мэтийн бүжиг юмуу бөхийн барилдаан мэтийн үндэсний тоглоом наадмыг үзэж болно.

10-р сарын 3: Улс байгуулагдсан өдөр

Энэ өдөр нь Солонгосын анхны хаант улс эртний Жусон улс байгуулагдсан дурсгалт өдөр юм. Хуан Үнгийн ач хүү Тан Гүн нь МЭӨ 2333 оны 10-р сарын 3-нд эртний Жусон улсыг байгуулсан гэдэг. Тан Гүнийг одоогийн Чонду шашин, Дэжунг шашинд итгэгчид бурхан гэж итгэн шүтдэг бөгөөд солонгосчуудын хувьд домогт гардаг үндэслэгчээр хүлээн зөвшөөрдөг.

10-р сарын 9: Хангөл үсгийн баяр

Энэ өдөр нь Хангөл үсгийн баярын өдөр гэж нэрлэгддэг бөгөөд энэ өдөр нь Хангөл үсгийн бүтээлийг тунхагласан дурсгалын өдөр юм. Хангөл нь сарны буюу билгийн тооллоор1447 оны 9 сарын 9-нд их хаан Сэжун бүтээсэн болно. 1945 онд үндэсний баяр ёслолын өдрөөр батлагдсан Хангөл үсгийн баярын өдөр нь 1991 онд хууль ёсоор хүчингүй болсон боловч ард түмний дурсгалт ойн өдрөөр хэвээр үлдэж, 2013 онд Хангөл үсгийн баярын өдөр нь үндэсний баярын өдөр болсон байна. Хангөл үсгийн үзэсгэлэн, наадам болон уралдаанууд улсын өнцөг булан бүрт зохиогддог.

12 сарын 25: Зул сар

Христэд итгэгч хүн амын тоо өссөнтэй холбоотой зул сарын баяр нь Солонгосд чухал үндэсний баярын өдөр болсон. Зул сарын баяр нь Есүс Христийн төрсөн өдрийг дурсах тул маш олон итгэн бишрэгчид сүмд очиж, шашны хэлэлцүүлэг хийдэг. Гэвч ихэнх Солонгос хүмүүсийн хувьд хосууд болзоонд явж, гэр бүлээрээ баярын уур амьсгал бүрдүүлэн зугаацах г.м нийтийн романтик амралтын өдөр юм.