본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Далайн аялал жуулчлалын хот
Кангнынгийн аялал 페이지 배경 사진

Төрөл бүрийн далайн амралт чөлөөт цагийн спорт Кангнынгийн өвөрмөц сонирхолтой далайн аялал жуулчлал

Үзэсгэлэнт дорнод тэнгис, Кангнынгийн далайн хөвөөн наран шарлагын газарт төрөл бүрийн далайн амралт чөлөөт цагийн спортоор гэр бүлээрээ зугаацах бүрэн боломжтой юм.

*Click the icon

스킨스쿠버 사진

Скинскуба

Манай улсад ч скинскуба буюу гүний шумбалт хийхэд нэн тохиромжтой газар байдаг. Кангнынг Сагөнжин наран шарлагын газар нь улсын хэмжээнд скинскуба буюу гүний шумбалт хийхэд нэн тохиромжтой газар бөгөөд нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тунгалаг далай ба үзэсгэлэнт байгаль, мэргэжлийн сургагч болон тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Кангнынгд аялалаар ирсэн анх шумбаж үзэх гэж байгаа хүн ч хялбархан скинскуба буюу гүний шумбалт хийж болох юм.

  • Жилд үйлчлүүлэгчдийн тоо: 18,000хүн
  • Голчлон үйлчлүүлэгчид: Оюутнууд, сонирхогчдын бүлгийн гишүүд г.м
  • Үйлчлүүлж буй төрөл: Скинскуба буюу гүний шумбалтын дэлгүүрээс тоног төхөөрөмж түрээслэх болон сургалтанд суух
  • Үйлчилгээний төлбөр: 80,000~100,000вон / 1хүн
  • Төвлөрсөн далайн эрэг: Сагөнгжин
요트 사진

Дарвуулт онгоц

Зуны амралтаараа ‘тансаг’ байдлыг мэдрэхийг хүсвэл дарвуулт онгоцыг орхиж болохгүй. Кинонд ч юмуу зугаацаж болох мэт санагдах дарвуулт онгоцоор Кангнынгд ч бас зугаацаж болно. Дарвуулт онгоцны чанартай үйлчилгээ, түүнчлэн боломжийн үнэ нь дарвуулт онгоцоор зугаацан аялах эсэхээ шийдэхэд чухал нөлөөтэй юм. Хурд хүчтэй хөдөлгөөнтэй спортын төрлүүдтэй зэрэгцэх амар тайван ая тухтай дарвуулт онгоцны аялалаар зөвхөн өөрийн амралтаа сэтгэл хангалуун өнгөрүүлцгээе.

  • Жилд үйлчлүүлэгчдийн тоо: 1,000хүн
  • Голчлон үйлчлүүлэгчид: Бүх насныхан
  • Үйлчлүүлж буй төрөл: Аялагчдын багийн сонгосон маршрутаас хамаарч түрээсэлсэн гэрээний дагуу үйлчилнэ.
  • Аялалын маршрут: A чиглэл (Сачон <> Кёнгпу), B чиглэл ( Сачон<>Жүмүнжин)
  • Үйлчилгээний төлбөр: 30,000вон/1хүн
  • Төвлөрсөн далайн эрэг: Сачон
카누 사진

Каноэ

Гэр бүлээрээ зугаацан байнга үйлчлүүлж болох далайн амралт чөлөөт цагийн спортын онцгой төрөл бол каноэ завь юм. Янз бүрийн насны гэр бүлээрээ аялагчдад аюул осолгүй онц сонирхолтой учир амралтын улиралд хамгийн нэртэй спортын төрөл болно. Кангнынг Судулд ердийн каноэгаас эхлээд далай нэвт харагддаг тунгалаг каноэ хүртэл янз бүрийн каноэ байдаг.

  • Жилд үйлчлүүлэгчдийн тоо: 3,500хүн
  • Голчлон үйлчлүүлэгчид: Гэр бүлээрээ аялагчид
  • Үйлчлүүлж буй төрөл: Судул загасчдын тосгоны аялал тунгалаг каноэ завьны төвөөр үйлчлүүлэх
  • Үйлчилгээний төлбөр: 5000вон / 1хүн
  • Төвлөрсөн далайн эрэг: Судул
카약 사진

Каяак

Гурван зүг нь далайгаар хүрээлэгдсэн манай улсын хувьд өсвөр үеийнхний зугаацаж болох далайн амралт чөлөөт цагийн спортын төрлийн гол төлөөлөгч бол каяак завь юм. БНСУ-ын бага дунд ахлах сургуулийн сурагчдын ихэнх нь багаар Кангнынг хотод өсвөр үеийн далайн сургалтын төвд каяак завиар аялах дадлага хийж байгаа болно. Далайд аялан далайн амралт чөлөөт цагийн спортоор хичээллэж хүч сорих тэвчээр болон хамтарч ажиллах чадвараа хөгжүүлж болох бөгөөд каяак нь сургалтын цэцэг гэж нэрлэгддэг.

  • Жилд үйлчлүүлэгчдийн тоо: 30,000хүн
  • Голчлон үйлчлүүлэгчид: Бага • дунд • ахлах сургуулийн сурагчдын баг
  • Үйлчлүүлж буй төрөл: Кангнынг хотын өсвөр үеийн далайн сургалтын төвд сургалтын хөтөлбөрт хамруулах
  • Үйлчилгээний төлбөр: 10,000~20,000вон/1хүн
  • Төвлөрсөн далайн эрэг: Жүмүнжин
보트 사진

Моторт завь

Далайн амралт чөлөөт цагийн спортоор зугаацахад тусгай дасгал бэлтгэл шаардлагагүйгээр сэтгэл догдлом хурдыг мэдрэхийг хүсэж байгаа бол моторт завийг санал болгож байна. Аврах хантааз өмсөн завин дээр гарахад л болох бөгөөд өргөн далайд хурдлан давхиж сэтгэл сэргээсэн баясалыг шууд л мэдэрч болох юм. Тиймч учраас завь нь найз нөхөд, гэр бүл, хамаарал болоод нас ялгалгүй зугаацаж болох далайн усан дээрх тоглоомын төхөөрөмж юм.

  • Жилд үйлчлүүлэгчдийн тоо: 30,000хүн
  • Голчлон үйлчлүүлэгчид: Бүх насныхан
  • Үйлчлүүлж буй төрөл: Далайн эргээр аялагчид (зуны улиралд илүү)
  • Бүртгүүлсэн байдал: 300 завь (моторт завь 199, усны мотоцикл 101)
  • Үйлчилгээний төлбөр: 20,000~30,000вон/1хүн
  • Төвлөрсөн далайн эрэг: Кёнгпу
카이트보딩 사진

Кайтбординг

Хөхрөх усны урсгалыг зүсэн цэнхэр тэнгэрлүү цойлох мэт гулгах кайтбординг нь сонирхогчдын бүлгээс хамгийн нэртэй далайн амралт чөлөөт цагийн спортын төрөл болно. Тиймч учраас өөрийн хувийн тоног төхөөрөмж бүхий кайтбординг сонирхогч болон сонирхогчдын бүлгийн гишүүдтэй үе үе тааралдаж болох юм. Сунгжонг нь аль хэдийн Кангнынг кайтбордингын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит Кореа цом тэмцээн 6 удаа зохион байгуулагдсан газар болохоор кайтбордингоор гулгах хамгийн тохиромжтой газар болох нь гарцаагүй юм.

  • Жилд үйлчлүүлэгчдийн тоо: 2,500хүн
  • Голчлон үйлчлүүлэгчид: Сонирхогчдын бүлгийн гишүүд, сонирхогчид г.м
  • Үйлчлүүлж буй төрөл: Хувийн тоног төхөөрөмж хэрэглэх
  • Гол үйл ажиллагаа: Кангнынг кайтбордингын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит Кореа цом тэмцээн (6 удаа зохион байгуулагдсан)
  • Төвлөрсөн далайн эрэг: Сунгжонг
서핑 사진

Сёрфинг

Хөх цэнхэр Кангнынгийн тэнгис ба тохиромжтой өндөртэй давалгааг харахад сёрфинг өөрийн эрхгүй санаанд орно. Бодит байдал дээр 20-30 насны залуучууд Гөмжин далайн хөвөөнд ирж сёрфингээр гулгадаг. Сонирхогчдын бүлгийнхнээс гадна олон төрлийн аялалын компаниуд анхлан суралцагчдад зориулсан сёрфборд түрээслүүлэх болон сургалт хийх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тул анхлан суралцагч ч санаа зовох шаардлагагүй болно.

  • Жилд үйлчлүүлэгчдийн тоо: 10,000хүн
  • Голчлон үйлчлүүлэгчид: Хотын төвд оршин суугч залуучууд, сонирхогчдын бүлгийн гишүүд г.м
  • Үйлчлүүлж буй төрөл: Сёрфинг дэлгүүрээс сёрфборд түрээслэх болон сургалтанд суух
  • Үйлчилгээний төлбөр: 50,000~60,000вон / 1хүн
  • Төвлөрсөн далайн эрэг: Гөмжин