본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Аялал жуулчлалын мэдээлэл

Аялалдаа бэлтгэнэ үү

Аялал жуулчлалын мэдээлэл 페이지 배경 사진

Кангнынгд хүрэхэд шаардлагатай бүх зүйлс

Виз

БНСУ-д зорчигчдын хувьд хүчинтэй паспорт болон визтэй байж БНСУ-д нэвтэрч болно. Визгүй зорчиж болох улс болон визгүй зорчиж болох улсын иргэдийн хувьд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүйгээр зорчих боломжтой. Хөдөлмөр эрхлэлт юмуу боловсрол эзэмших гэх мэт бусад зорилгоор зорчих тохиолдолд тохирсон визтэй байх шаардлагатай. Визгүй зорчиж болох улсын иргэд БНСУ-д нэвтрэхээсээ өмнө хамгийн ойрын БНСУ-ын элчин сайдын яам эсвэл консулын газраас виз авах хүсэлт гаргах шаардлагатай.

Энгийн паспорт эзэмшигч нь визгүй зорчиж болох улс болно. Дараахь улс орны иргэд аялал жуулчлал, мөн түүнчлэн зочлохын тулд хамгийн удаан хугацаа нь 30 хоногийн хугацаанд визгүйгээр БНСУ-д зорчих болон оршин суух боломжтой.

스크롤 표시 이미지
Visa
Visa에 대한 Continent, Countries 등을 나타낸 표입니다.
Тив Улсууд
Ази Макао (90 хоног), Бруней, Саудын Араб, АНЭУ, Йемен, Оман, Япон (90 хоног), Катар, Тайвань, Хонг Конг (90 хоног), Кувейт
Хойд Америк АНУ (90 хоног), Канад (6 сар) [2 улс]
Өмнөд Америк Гайана, Гуатемал, Аргентин, Эквадор, Уругвай, Парагвай [6 улс]
Европ Монако, Ватикан, Босни ба Херцеговина, Албани, Кипр, Сан-Марино, Серби, Монтенегро, Словени (90 хоног), Андорра, Хорват [11 улс]
Австрали Австрали (90 хоног), Гуам, Фижи, Науру, Палау, Кирибати, Маршаллын арлууд, Соломоны арлууд, Микронез, Шинэ Каледон, Самоа, Тувалу, Тонга [13 улс]
Африк ӨАБНУ, Сейшель, Маврики, Свазиланд, Египет [5 улс]

Цагаачлал болон гааль

Онгоцноос буусны дараа тэмдгийг даган цагаачлалын бүртгэлийн цонхруу очно уу. Оршин суугч бус гадаадын иргэн доорх зурагтай ижил нэвтрэх хуудсыг бөглөх ёстой.

  • 1. Name
  • 2. Гэр бүлийн (Овог) нэр
  • 3. Өөрийн нэр
  • 4. Хүйс
  • 5. Иргэншил
  • 6. Төрсөн он сар өдөр
  • 7. Паспортны дугаар
  • 8. Гэрийн хаяг
  • 9. Мэргэжил
  • 10. БНСУ-д байрлах хаяг (Зочид буудлын нэр, хаяг г.м)
  • 11. Зорчиж буй зорилго
  • 12. Нислэгийн дугаар
  • 13. Суусан онгоцны буудал жич. Бангкок, Лос Анжелес
  • 14. Гарын үсэг

Улсад нэвтрэх гарах бүртгэл хийлгэн тээшээ авсны дараа терминалаас гарахын өмнө гаалийн шалгалт хийлгэх ёстой. Та мэдүүлэг өгөх зүйл байхгүй ч гаалийн мэдүүлгийн хуудсыг бөглөх ёстой. Хэрэв та гэр бүлээрээ аялаж байгаа бол гэр бүлийнхнийгээ төлөөлсөн гаалийн мэдүүлэг нэг хуудсыг л бичнэ үү.

Smart Entry Service (SES) ухаалаг нэвтрэх үйлчилгээ

Зуучлагч хүний хамт бүртгэлийн цонхруу очихын оронд SES хөтөлбөрт оролцогч нь 12 секундын дотор автомат хаалгаар нэвтэрч болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.ses.go.kr цахим хуудаснаас сонирхоно уу

Татварын суутгалын хэмжээ ба мэдүүлэг өгөх нөхцөл

Татваргүй бүтээгдэхүүн нь 1шил спирт(1 литр), 10шил тамхи, 60мл сүрчигнээс хэтрүүлэхгүй байх ёстой. (БНСУ-д согтууруулах ундаа, тамхи худалдан авахад дор хаяж 19нас түүнээс дээш байх ёстой.) Ерөнхийдөө 400 ам.доллар хүртэл үнэ бүхий барааны хувьд гаалийн татвар болон татвар шаарддаггүй. Хэрэв та 10,000 ам.доллар (эсвэл түүнтэй тэнцэхүйц мөнгө) давсан тохиолдолд гаалиар нэвтрэхдээ мэдүүлэг өгөх шаардлагатай.

Гаалийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг гаалийн ерөнхий газрын албан ёсны вэбсайтаас авна уу.

Вэбсайт : http://english.customs.go.kr

Цагаачлалын тухай мэдээллийг цагаачлалын вебсайтаас авч болно.

Вэбсайт : http://www.hikorea.go.kr/pt/main_en.pt

Утас : 1345 (Бүсийн код оруулахгүйгээр)